Бидний тухай

“Аксис Капитал ББСБ” ХХК-ийн тухай

“Аксис капитал ББСБ” ХХК нь 2023 оны 11-р сарын 10-нд байгуулагдаж, 2024 оны 3-р сарын 20-нд Санхүүгийн зохицуулах хорооны 97 тоот тогтоолоор Банк бус санхүүгийн зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авч, албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Одоогоор нийслэл хотод 4-н салбар нэгж, 20 гаруй ажилтан, 1200 гаруй харилцагч, үйлчлүүлэгчтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.

Үнэт зүйлс

  1. Байгууллагын бүхий л үйл ажиллагаанд шударга зарчмыг баримтлан үргэлж нээлттэй, бусдад хүндэтгэлтэй, ил тод харилцааг эрхэмлэнэ.

  2. Технологийн дэвшил, дижитал хөгжлийг эрэлхийлэгч, салбарын манлайлагч байна.

  3. Өдөр тутамдаа нэгдмэл байж, мерит, шударга зарчмаар өсөн дэвших суралцагч хамт олон байна.

  4. Харилцагчидтайгаа харилцан ашигтай хамтран ажиллах замаар итгэлцлийг бий болгож, хамтын хөгжилд тэмүүлнэ.

  5. Бодит, өрсөлдөхүйц, тогтвортой өгөөжийг хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигчдэдээ хүртээнэ.

Эрхэм зорилго

Харилцагчтайгаа харилцан ашигтай хамтын ажиллагаа эрхэлж, ил тод хариуцлагатай, шударга ёсыг эрхэмлэн, технологийн дэвшлийг ашиглан салбарын шилдэг санхүүгийн байгууллага болон ажилтнаа болон харилцагчаа хөгжүүлэх зорилттой ажиллаж байна.

Уриа

Үнэнийг эрхэмлэгч, Хөгжлийг дэмжигч